Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Арвайхээр сумын 2022 оны 5-р сарын агаарын чанарын төлөв байдал
Арвайхээр сумын агаарын чанарыг 1 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5 тоосонцор болон цаг уурын үзүүлэлтүүдийг тодорхойлж байна.
Арвайхээр сумын РМ2,5 тоосонцор, хүхэрлэг хий,азотын давхар ислийн агууламжийг MNS.0017.2.5.12-2021, MNS 0017.2.5.11-2021 аргын стандартын дагуу хийж шинжилгээний дүнг агаарын чанарын стандарт МNS4585:2016-ын хүлцэх агууламжтай харьцуулж гаргадаг.
2022 оны 5-р сарын Арвайхээр сумын агаар дахь агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2),-ийн дундаж агууламж 6 мкг/м3,азотын давхар исэл (NO2)-ийн дундаж агууламж 12 мкг/м3 , РМ2.5 тоосонцор дундаж агууламж 17 мкг/м3 байгаа нь 2021 оны мөн үетэй харьцуулахад өөрчлөлтгүй байлаа.
Бохирдуулах бодисын нэр |
Агаарын чанарын стандарт MNS 4585:2016 |
Дундаж агууламж, мкг/м3 |
|
Хүлцэх агууламж, мкг/м3 |
2021 оны 5-р сар
|
2022 оны 5-р сар
|
|
Хүхэрлэг хий, SO2 |
10 |
7 |
6 |
Азотын давхар исэл, NO2 |
30 |
12 |
12 |
РМ2,5 тоосонцор |
50 |
- |
17 |
Сүүлийн 5-н жилийн агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2),-ийн жилийн дундаж агууламж -2017-2021 он 2017-2021 оны хүхэрлэг хийн (SO2), жилийн дундаж агууламж нь 12-28 мкг/м3-байгаа нь MNS 4585:2016 агаарын чанарын стандартын хүлцэх агууламжтай харьцуулахад 1.2-2.8 дахин давсан, азотын давхар исэл (NO2),-ийн жилийн дундаж агууламж 25-33 мкг/м3 байгаа нь MNS 4585:2016 агаарын чанарын стандартын хүлцэх агууламжтай харьцуулахад 2018,2021 онуудад 1 дахин давсан бохирдолтой байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ